Монгол Улс, БНХАУ-ын Стратегийн яриа хэлэлцээ болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2026-02-11 17:03:03

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын 7 дахь удаагийн стратегийн яриа хэлэлцээ  Улаанбаатар хотноо энэ сарын 10-нд болов.


Талууд ээлжит яриа хэлэлцээний хүрээнд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, гадаад бодлогын асуудлаарх байр суурь, олон улс, бүс нутгийн тулгамдсан асуудлууд болон олон талт хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. Мөн хоёр улсын хооронд хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн хэрэгжилт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хилийн боомт зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.


Түүнчлэн дээд, өндөр түвшинд ойрын хугацаанд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцож, үргэлжлүүлэн хамтран ажиллахаар харилцан тохиров. Стратегийн яриа хэлэлцээг Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун нар ахлан зохион байгууллаа гэж ГХЯ-наас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ