ӨНӨӨДӨР: Цагаан сарын битүүний өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-02-17 07:48:07

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. -Өнөөдөр болох үйл явдал- 


Цагаан сарын битүүний өдөр тохиож байна 

11:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг-ийн тоглолт “M Bank Arena” ордонд эхэлнэ. 

12:00 цагт: Балин адислах хурал МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Дэчэнгалаба дацанд хурна.

13:00 цагт: Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан “Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн 3-8 давааны барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.


-Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.


Үзэсгэлэн:

-Уран бүтээлч С.Мөнгөнзулын “Торгоны зам” бие даасан үзэсгэлэн “Б Контемпорари” арт галерейд энэ сарын 28-ныг хүртэл гарна. 

-"Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна. 


Хилийн чанадад: 

-Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл гарна.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна. 

 


Холбоотой мэдээ