ХӨВСГӨЛ: Сар шинийн барилдаанд Улсын начин Ц.Сандагдорж түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-02-17 10:14:23

Мөрөн, 2026 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярт зориулсан “Дулаанхан уулын хишиг” үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой 64 бөх зодоглолоо.


Барилдаанд Шинэ-Идэр сумын харьяат Улсын начин Ц.Сандагдорж түрүүлж, Бүрэнтогтох сумын харьяат аймгийн заан А.Мягмаржав үзүүрлэв.


Их шөвөгт Шинэ-Идэр сумын харьяат аймгийн заан Х.Бөхбаяр, Баянзүрх сумын харьяат сумын заан Б.Батбаясгалан нар шалгарлаа.


Энэ жилийн барилдаан аймгийн Засаг даргын нэрэмжит шилжин явах цомтой болсноороо онцлог юм.

 




Холбоотой мэдээ