Энэ сарын 15-нд дахин шинэ зам ашиглалтад орно

Орон нутагт | Орхон
montsame_user@montsame.mn
2015-09-04 18:19:49

Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Баянбулаг багт хийгдэж буй автозамын ажилтай танилцлаа. Уг замыг 2014 онд эхлүүлсэн ч туслан гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй үйлдлээс болж ийнхүү он дамжин хийгдэж байна. Иймд “Хараа сүмбэр” ХХК энэ жил “Булган АЗЗА” ХХК-тай гэрээ байгуулж туслан гүйцэтгэгчээр ажилуулж байна.

Нийт 1.3 км авто замыг улсын төсвийн 915 сая төгрөгөөр хийж байна. Үүний ихэнхийг өнгөрсөн онд хийсэн бөгөөд энэ жил 200 сая төгрөгийн ажил хийгдэж байна. Замыг энэ сарын 25-нд улсын комисст хүлээлгэн өгнө. Баянбулаг багийн эл зам өмнө нь хад, чулуу ихтэй байсан тул үүнийг цэвэрлэхэд багагүй хугацаа шаардсан юм. Мөн оршин суугчид нийтийн тээврийн унаанд суух гэж зарим тохиолдолд их хол зам туулдаг байсан ажээ. Тэгвэл уг зам ашиглалтад орсноор тулгамдаж буй олон асуудал шийгдэж байна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд