“Гэр бүлийн хөгжил, дэвшил” хөтөлбөр хаалтаа хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-06 16:57:13
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт гурван жилийн турш хэрэгжиж, 200 гаруй гэр бүлийн 956 хүнийг хамруулсан “Гэр бүлийн хөгжил, дэвшил” хөтөлбөр хаалтаа хийв. Зорилтот өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэх, гэр бүлийн гишүүдийн тэгш оролцоог хангах зорилгоор дээрх төслийг тус аймгийн удирдлага, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ санаачлан хэрэгжүүлсэн юм.

Хөтөлбөр гурван жилийн хугацаанд зорилтот өрхүүдэд чиглэн хэрэгжихдээ тодорхой үр дүнд хүрсэн гэж “дүн тавив”.
Хөтөлбөрийн хаалтад хэрэгжүүлэгч байгууллага, холбогдох агентлагуудын төлөөлөл, хамрагдсан өрхийн гишүүд зэрэг 120 хүн оролцсон юм. Энэ үеэр хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид хамтран ажилласан байгууллагууддаа “Талархлын бичиг” гардуулж, санхүүжүүлэгч байгууллагаас хөтөлбөрт хамрагдсан өрхийн 50 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардууллаа.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ