Бага насны хүүхэд хөнөөх захиалга өгсөн З.Сэлэнгийн ялыг хөнгөрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Бага насны хүүхэд хөнөөх захиалга өгсөн З.Сэлэнгэд анхан шатны шүүхээс 23 жилийн ял оноосныг хөнгөрүүлж, 17 жил 3 сар 10 хоног хорих ялыг эмэгтэйчүүдийн хаалттай хорих ангид эдлүүлэхээр давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэжээ. Харин шүүгдэгч П.Барсболдод оногдуулсан 13 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих ангид эдлүүлэхээр болсон байна.
Хэргийн дахин сөхвөл, Дорнод аймгийн харъяат З.Сэлэнгэ нь иргэн Ц-тэй эр эмийн харьцаа тогтоосны улмаас эхнэр Л.М-тай маргалдан утас руу нь мессеж бичин өсөрхөж, өс хонзонгийн сэдэлтээр 2016 оны 09 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р багт оршин суух 7 настай хүү нь болох Ц.Т-г биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алахыг насанд хүрээгүй П.Барсболдод захиалж, 200 мянган төгрөгөөр хөнөөлгөсөн хэрэг гарч байсан талаар өмнө нь мэдээлж байсан. Энэ хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн 6-р сард болж, З.Сэлэнгэд 23, П.Барсболдод 15 жилийн ял оноосон юм.
Шүүх хуралдааны дараа ялтан Сэлэнгийн аав Зориг “Миний охин бүү санаа зов. Аав нь энэ хүмүүсийг бүгдийг нь зүйл дуусгана” гэж заналхийлсэн талаар талийгаачийн ээж шүүх хуралдаанд мэдүүлсэн байдаг.
Тэгвэл энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал нээллтэй болж, ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэжээ.

Д.Дэлгэрмаа