ОУВС-гийн урьдчилсан таамаглалтай санал нийлэхгүй байна

Дэлхийд | Эдийн Засаг
172@montsame.mn
2018-06-15 09:44:13
ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын эдийн засгийн дунд болон урт хугацааны өсөлтийн талаархи Олон улсын валютын сангийн урьдчилсан таамаглалтай Америкийн сангийн яам санал нийлэхгүй байна гэж РИА Новости агентлаг мэдээлэв.
 
“ОУВС-гийн сангийн ажлыг бид үнэлдэг бөгөөд тус байгууллагаас гаргасан богино хугацааны урьдчилсан таамаглалыг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч дунд болон урт хугацааны өсөлтийн талаархи урьдчилсан таамаглалын хувьд санал зөрж байгаа юм. Манай бодлого, түүний дотор бүтээмжийн өсөлт, татварын шинэчлэл, зохицуулалтын хялбаршуулалт нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангана хэмээн сангийн яам үзэж байна” гэж АНУ-ын сангийн яамнаас ОУВС-гийн тойм нийтлэгдсэний дараа гаргасан мэдэгдэлд тэмдэглэжээ.
 
Өмнө нь ОУВС болон АНУ-ын засаг захиргаа зөвшилцсөний эцэст АНУ-ын эдийн засгийн өсөлт ойрын хоёр жилд 2,9%, ДНБ-ний өсөлт 2,7% хэмжээнд хэвээр хадгалагдана гэсэн тойм гаргасан юм. Гэсэн хэдий ч ирээдүйн хугацааны урьдчилсан таамаглалын дагуу өсөлт үе шаттай саарах төлөвтэй байгаа ажээ. Америкийн эдийн засгийн өсөлт 2019 онд 1,9%, 2020 онд 1,7%, 2021 онд 1,5%, 2022 онд 1,4% байх төлөвтэй гарсан байна. Энэ нь хэт өөдрөг таамаглал болж хувирч болзошгүйг ОУВС бас үгүйсгээгүй ажээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ