Дорнодын цахилгаан станц өвөлжилтөд бэлэн

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-21 18:15:56

Дорнод аймагт төдийгүй Сүхбаатар аймгийг цахилгаан эрчим хүчээр хангадаг ДБЭХС-ТӨХК  өвөлжилтийн бэлтгэлээ 95,3 хувьтай хангаад байна.

Энэ нь өвөлд бэлэн гэсэн үг юм. Эхний ээлжинд өнөөдөр аймгийн төвийн хэрэглэгчиддээ халаалтыг нь өгнө. Одоогоор тус компани 3 зуух, 3 машин ажиллаж ажлын дээд ачаалал 22,4 МВт эрчим хүч үйлдвэрлэж байна. Станцын 2015 оны засвар үйлчилгээ энэ сардаа багтаж дуусах гэнэ.

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компани болсон бөгөөд хувьцааны 41,0 хувийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, 39,0 хувийг Төрийн өмчийн хороо, 20 хувийг Сангийн яам тус тус эзэмшдэг.


Дорнод. Б.Туяа

相关新闻
注释