ШШГЕГ, ХТҮГ хамтран ажиллахаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-09-28 18:04:35

Хүүхдийн төлөө үндэсний газар /ХТҮГ/, ШШГЕГ-ын 411-р ангийн захиргаа хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээнд ХТҮГ-ын дарга И.Нарантуяа, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа П. Хосбаяр нар гарын үзэг зурав.

Хамтын ажиллагааны хүрээнд тус ангид хүмүүжиж буй 16-18 хүртэлх насны 24 хүүхдийн сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах эрхийг хангах үүднээс Хан-Уул дүүргийн 110 дугаар бүрэн дунд сургуулийн сургалтын орчин, нөхцөл, номын сан, хичээлийн анги танхим зэргийг зохих стандартын түвшинд хүргэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах юм.
Мөн хорих ангиас суллагдсан хүүхдүүдийг дахин давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор харьяа орон нутгийнхаа ЕБС-д үргэлжлүүлэн суралцах боломжийг бүрдүүлж зохих байгууллагуудтай хамтран шийдвэрлэх, МСҮТ, Насан туршийн боловсрол олгох төвд сургах, харьяа аймаг, орон нутаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст зуучлан ажлын байраар хангах ажлыг хамтран зохион байгуулахаар боллоо.

Хүүхдийн төлөө үндэсний газрын зүгээс тус ангийн бие бүрэлдэхүүн, нийгмийн ажилтныг хүүхэд хамгааллын чиглэлээр мэдлэг, мэдээллээр хангах, чадавхижуулах сургалтад хамруулж, арга зүйгээр хангах, байгууллага хоорондын үйл ажиллагааг өргөжүүлэх санал санаачилгыг дэмжих талаар харилцан санал солилцов.

Ж.Болор

相关新闻
注释