С вирусын шинжилгээ хийх лабораториудыг батламжлав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-09-30 14:58:01

ХӨСҮТ-өөс элэгний С вирусын шинжилгээ хийх албан ёсны эрхтэй лабораториудыг зарлаж, батламжиллаа.

 Тодруулбал, Хепатит С вирусын нуклейн хүчлийн хэмжээг тодорхойлох шинжилгээ хийх чадавх бүхий эмнэлгүүдийг тодорхойлоход нийт 18 газар оролцсоноос Элэгний төв, Грандмед, Интермед, Сонгдо эмнэлэг, Гялс анагаах ухааны төв, Хаппи веритас, Мед-аналитик, Онкоген, Стандлаб, Итгэл эрүүл мэндийн төв гэсэн 10 лаборатори шалгарчээ.

Эдгээр байгууллага С вирусын шинжилгээ хийх эрхтэй албан ёсны батламжаа өнөөдөр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс гардан авсан юм. Тэрбээр, дээрх нэр бүхий лабораториудад шинжилгээ хийх эрхийг олгосон хэдий ч төлбөрт хяналт тавих боломжгүй, илрүүлэлтийн шинжилгээ дунджаар 20 мянган төгрөг, вирус тоолох шинжилгээ 160 мянган төгрөг байдаг гэдгийг хэллээ.

Үнэлгээг Австралийн Үндэсний лавлагаа лабораторийн мэргэжил арга зүйн зөвлөгөөнд үндэслэн ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн албанаас зохион байгуулжээ.

Ж.Болор

 

相关新闻
注释