Өнөөдрөөс “Анна Каренина”-гийн хөшиг дахин нээгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-01 12:27:21

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдрөөс тайзнаа “Анна Каренина” жүжгийг дахин амилуулж байна.


10 хоног үзэгчдийн хүртээл болох тус жүжгийг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулсан юм. Жүжгийн бүрэлдэхүүнд энэ удаа бага зэрэг өөрчлөлт орсон бөгөөд гол дүрийг залуу жүжигчин О.Хонгорзул амилуулна.


Оросын алдарт зохиолч Л.Н.Толстой Анна Каренина романыг 1873-1877 онд бичиж, 1878 онд бүрэн эхээр нь анх хэвлүүлсэн бөгөөд утга зохиол шүүмжлэгчид энэхүү зохиолыг бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиол хэмээн үнэлсэн билээ. "Анна Каренина" зохиолыг дэлхийн олон оронд орчуулж, сая сая уншигчдын хүртээл болсон төдийгүй жүжиг, кино болон урлагийн бусад хэлбэрээр олон дахин бүтээгдэж нэр алдрын оргилд хүрсэн сонгодог бүтээл юм.


Уг зохиолд гол баатар Анна болон түүний бэр эгч Долли, Доллигийн дүү Кити хэмээх гурван эмэгтэйн хайр дурлал, сонголт, хувь тавилангийн тухай өгүүлнэ.

関連ニュース