ДОРНОД: Иргэдэд жимсний мод үнэгүй олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-05-03 09:25:38

Чойбалсан, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Мод тарьж ургуулах туршлагатай иргэдэд жимсний мод үнэгүй олгоно.


Дорнод аймгийн хэмжээнд “Жимсний мод тариалъя” төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд энэ хавар алим, интоор, бөөрөлзгөнө, үхрийн нүд, үрэл, монос зэрэг 7 төрлийн 11300 ширхэг жимсний мод олгохоор төлөвлөж байна.


Төсөлд хамрагдах сонирхолтой иргэд харьяа багийн ажлын албаараа дамжуулан хүсэлтээ өгөх бөгөөд усалгааны асуудлаа шийдсэн, өөрийн эзэмшлийн газар дээрээ тарих боломжтой, туршлага хуримтлуулсан байх шаардлагыг тавьж байна.

Ноднин жил зургаан мянга гаруй жимсний модыг 400 орчим айл өрхөд олгожээ.

関連ニュース