Сургагч багш нарыг бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 19:52:43

Хөвсгөл аймгийн Улаан загалмайн хорооноос НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүү, техник арга зүйн дэмжлэгтэйгээр “Хөдөөгийн сургуулиуд болон нийтийн ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг явууллаа.

Тус төсөл нь  Хөвсгөл аймгийн 12 сумын иргэд болон сурагчдын удирдлага, оролцоотойгоор сургууль, олон нийтийн ариун цэврийн байгууламж болон эрүүл ахуйн нөхцлийг сургалт сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагаагаар дамжуулан сайжруулах, улмаар халдварт өвчний эрсдлийг бууруулах зорилготой юм. Сургагч багш нар ус ариун, цэвэр, эрүүл ахуйн талаар зөв ойлголт мэдээлэл, шинэчлэгдэн гарч буй сургууль, цэцэрлэг, дотуур байрны ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах норм, шаардлагыг орон нутгийнхаа хэмжээнд сургууль хамт олон болон өрх олон нийтэд сурталчлан таниулах, амьдралын эрүүл зан үйлд сурахад нөлөө үзүүлэх ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд