Барут хоттой усны менежментийг сайжруулахад хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 17:55:54

 
Хөвсгөл аймгийн Мөрөн сум ХБНГУ-ын Барут хоттой 4 дэх жилдээ хамтран ажиллаж байна. Барут хотын дарга Петр Илк тэргүүтэй төлөөлөгчид Мөрөн хотод ажлын айлчлал хийж, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцан, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэжээ.

Цаашид тулгамдаж буй асуудлын нэг болох усны менежмент, цэвэр усыг иргэдэд хүргэх талаар хамтран ажиллах гэнэ. Хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн онд Эрдмийн далай цогцолбор сургуульд цэвэр усны тоног төхөөрөмж, Онцгой байдлын газарт орчин үеийн галын автомашин зэргийг бэлэглэжээ

Б.Гантуяа.  

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд