ШШГЕГ-ын удирдлагууд БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдаа шагнаж урамшуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-25 16:07:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНӨСУ-д энхиг сахиулах “UNMISS” ажиллагааны Монгол Улсын цэргийн багийн 7-р ээлжинд ШШГЕГ-аас оролцсон 11 алба хаагчийг тус байгууллагын удирдлагууд хүлээн авч уулзан цол, тэмдгээр шагнав.

Уулзалтад ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо нар оролцов.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалын дагуу "Хүндэт ажилтан" тэмдгээр Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч А.Лхагвасүрэнг, "Албаны төлөө" тэмдгээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар хорих ангийн хамгаалалтын офицер, дэслэгч О.Найданпүрэв, 441 дүгээр нээлттэй хорих ангийн бүлгийн дарга, ахлах дэслэгч Н.Жасрай, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын жолооч, ахлагч Д.Цэвээн-Очир, 405 дугаар хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ц.Одгэрэл, Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч Э.Батням, 433 дугаар хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч А.Амарсайхан, Цагдан хорих 461 дүгээр ангийн тооцооны нягтлан бодогч, дэслэгч Ш.Хишигбаатар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч С.Ганбаяр, Д.Тогтохжаргал, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч М.Ичинноров нарыг тус тус шагнаж, урамшуулав.



Энэ үеэр ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд шагнуулсан алба хаагчдад хандан, “БНӨСУ-ын энхийг сахиулах ажиллагааны Монгол Улсын 7-р ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд багтаж үүргээ нэр төртэйгээр амжилттай биелүүлсэн та бүхэнд баяр хүргэе. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа сурч мэдсэн зүйлээ нөхөддөө үлгэрлэн харуулж, ажил, амьдралдаа хэрэгжүүлэн цаашид сахилга баттай, хариуцлагатай ажиллахыг хүсье” гэв.

Холбоотой мэдээ