БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Нью-Йорк руу мордлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-09-25 18:59:24

БЭЭЖИН. /NHK/. БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцохоор АНУ-ын Нью-Йорк хотыг зорин Бээжин хотоос мягмар гарагт морджээ.


Ри Ён Хо даваа гарагт Пхеньян хотоос хөдөлж, БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо түр саатсан байна. Тэрбээр ирэх бямба гарагт Ерөнхий Ассамблейн чуулган дээр үг хэлэх бөгөөд цөмийн зэвсгээс ангижрах тухай асуудлаар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд юу гэж хэлэх нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.


Э.Хулан

Холбоотой мэдээ