Алтайн нутгаар нойтон цас орж, хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-09-25 18:29:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Есдүгээр сарын 26-нд Говь-Алтай аймгийн нийт нутгаар, 27- 28-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орж, салхины хурд 16-18м/с хүрч цасан болон шороон шуурга шуурач даваа гүвээ хаагдах нөхцөл бүрдэж магадгүй тул малчид, ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхаарууллаа. 

Цаг агаарын төлөв мэдээгээр есдүгээр сарын 26-28-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө хоёр хэм хүйтнээс гурван хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө дөрвөн хэм дулаанаас нэг хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байх нь.  Бусад нутгаар шөнөдөө нэгээс зургаан хэм хүйтэн, өдөртөө гурваас найман хэм дулаан байх бөгөөд 29-нөөс  ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарах ажээ.


Э.Нарангэрэл


Холбоотой мэдээ