Бизнес эрхлэгчид 123 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-09-25 18:54:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Аймгийн ЗДТГ, ХХААГ, ХХҮГ, ХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Өвөрхангай-Түншлэл” намрын баярын арга хэмжээ Арвайхээр хотноо ёсдүгээр сарын 22-24-нд  амжилттай боллоо

“Өвөрхангай-Түншлэл 2018” үзэсгэлэн худалдаанд 17 сумын 43 аж ахуйн нэгж, 16 хоршоо, 117 иргэн, Улаанбаатар хот, Сэлэнгэ, Увс, Дархан-Уул аймгаас 13 аж ахуйн нэгж оролцож, бараа бүтээгдэхүүнээ сурталчилж борлуулсан бөгөөд нийт 123 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ.

Үзэсгэлэн худалдааны үеэр аймгийн Засаг даргын захирамжаар баталсан “Нутгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн” шалгаруулах болзолт уралдааны дүн гарахад  зургаан төрөлд 15 аж ахуйн нэгж, иргэний бүтээгдэхүүн шалгарсан юм.

Мөн “Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн”, “Шилдэг оёмол бүтээгдэхүүн”, “Шилдэг нэхмэл бүтээгдэхүүн”, “Уламжлалт гар урлалын тоног хэрэгслийн шилдэг бүтээгдэхүүн”, “Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн”, “Хөдөлмөр хөнгөвчилсөн хөдөө аж ахуйн шилдэг бүтээгдэхүүн”, “Шилдэг айраг”-ийг тус тус шалгаруулав.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ