Тэргүүн туршлагыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-09-25 19:20:03


Увс /МОНЦАМЭ/. Нийгмийн салбарын байгууллагуудын ажлын ахиц амжилт, шинэ санал санаачnлга, тэргүүн туршлагыг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох зорилгоор аймгийн ЗДТГ-аас БСУГ болон ЭМГ-тай хамтран зүүн, баруун бүсийн туршлага судлах зөвлөлдөх уулзалтыг есдүгээр сарын 21-22-нд Бөхмөрөн суманд зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтаар нэгдсэн болон салбар хуралдаануудыг зохион байгуулж, шилдэг туршлагуудын шалгаруулсан байна.

Баруун бүсийн сургуулийн өмнөх боловсролын тэргүүн туршлагаар Улаангом сумын III цэцэрлэгийн “Баруун монголын бий биелгээ сургах арга зүй”, соёлын төвийн тэргүүн туршлагаар Давст сумын “Соёл урлагийн үйлчилгээг сайжруулах арга зүй”, эрүүл мэндийн тэргүүн туршлагаар Наранбулаг сумын “Бяцхан эмч клуб арга зүй” гэх мэт туршлага шалгарчээ.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны монгол зан үйлийн амьдрах ухааны өргөөний үйл ажиллагаа, хүүхэд хөгжүүлж буй туршлага, үр дүнгээр зүүн бүсэд дөрөв, баруун бүсэд зургаан сургуулийн дотуур байр шалгаруулж, 1.8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.
                                                                                                                                                                                                                                      Б.Батхүү

 \

Холбоотой мэдээ