Хөгжмийн зохиолч Л.Балхжавын "Миний дуунууд" 20 дахь жилдээ эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-09-25 18:03:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын УГЗ, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, “Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжав шилдэг, шинэ уран бүтээлийн дээж "Миний дуунууд" тоглолтоо 20 жилийн турш тасралтгүй сонсогч түмэндээ толилуулаад байна.


Тэрбээр энэ жил энэхүү тоглолтын 20 дахь жилийн ойн баяр "Миний дуунууд-2018" тоглолтоо ирэх сарын 26, 27-нд Улаанбаатар паласын концертын их танхимд үзэгч, сонсогчиддоо өргөн барина. Тоглолтод хөгжмийн зохиолчийн сэтгэлээс ундарсан үе үеийн бүтээл туурвилыг монголын рок поп орчин үеийн хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчид нэгэн дор чуулан толилуулахаар бэлтгэлээ базааж байна. Тухайлбал, тоглолтод Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, МУГЖ Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Б.Сарантуяа, Б.Дашдондог, Б.Лхагвасүрэн, Э.Уянга, СТА С.Наран, С.Амармандах, Б.Амархүү, Б.Баярцэцэг, Д.Отгонжаргал, Т.Дэлгэрмөрөн, Т.Амина, Т.Бархүү, дуучин А.Хишигдалай, Х.Мөнгөнцэцэг нарын уран бүтээлчид ая дуугаа өргөх юм. Түүнчлэн мэргэжлийн уран бүтээлийн байгууллагууд, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн мастерууд бүрэн бүрэлдэхүүнээр оролцоно. Тоглолтын тасалбар 40, 60, 70 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд тасалбарыг www.ticket.mn болон 1900-1800 үнэгүй хүргэх аж.

Холбоотой мэдээ