Төвийн бүсийн урлаг, спортын наадамд Дарханы сэтгүүлчид дэд байрт шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/.Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс зохион байгуулж буй бүсийн урлаг, спортын наадмын төвийн бүсийн арга хэмжээ есдүгээр сарын 21-24-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болж Дархан-Уул, Орхон, Хөтөл, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймгийн салбар зөвлөлийн сэтгүүлч, уран бүтээлчид оролцов.
Таван аймгийн сэтгүүл зүйн салбарын 80 гаруй уран бүтээлч, гишүүд урлагийн долоон төрөл, спортын дөрвөн төрлөөр өрсөлдөж шилдэгүүдээ тодруулахад урлагийн наадмын тэргүүн байрыг Дархан-Уул аймаг, спортын наадмын тэргүүн байрыг Орхон аймгийн салбар зөвлөл хүртэж 2020 онд дараагийн урлаг, спортын наадам зохион байгуулах эрх, шилжин явах цомын эзнээр Орхон аймгийн салбар зөвлөл шалгарлаа.
Харин багийн нийлбэр дүнгээр Дархан-Уул аймгийн салбар зөвлөл дэд байрт шалгарч мөнгөн медалийн эзэд боллоо. Урлагийн наадам язгуур урлаг, харилцаа дуу, гоцлол дуу, хамтлаг бүжиг, хамтлаг дуу, мэндчилгээ, уран уншлага зэрэг төрлөөр болсон бол спортын наадам холимог сагсан бөмбөг, холимог гар бөмбөг, шатар, теннис эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохиогдов.
Л.Отгонбаатар