Бүргэдчин охин Н.Айшолпан ерөнхий боловсролыг Астана хотод үргэлжлүүлэн эзэмшихээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-26 09:10:13

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүргэдчин охин Н.Айшолпан Казахстан Улсын Астана хотын Кембриджийн сургалттай "Spectrum" олон улсын ерөнхий боловсролын сургуульд суралцахаар болжээ.


Казахстаны Боловсрол, шинжлэх ухааны сайд  Ерлан Сагадиев Н.Айшолпаныг есдүгээр сарын 24-нд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлсэн байна. 2017 онд Харвард болон Оксфортын их сургуулиудад оюутнаар элсэх урилга аваад байгаа түүнийг "Spectrum" олон улсын сургуульд ерөнхий боловсрол болон хэлний чиглэлээр хоёр жилийн хугацаагаар суралцуулахаар болж түүнд зориулан 20 мянган америк долларын тэтгэлэг олгож байгааг тус улсын "Боловсрол-Инноваци" олон улсын сангийн ерөнхийлөгч Дархан Өте  тухайн уулзалтын үеэр дуулгажээ. 


Харин Ерлан Сагадиев  тус улсын хүссэн их, дээд сургуульд элсэхэд нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. 


Н.Айшолпаны хувьд саяхныг хүртэл Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ерөнхий боловсролын "Зайд" сургуулийн 12 дугаар ангид суралцаж байсан юм.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ