ОХУ болон Японы хооронд найрамдлын гэрээ байгуулах нь Азид хөгжил цэцэглэлтийг авчирна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНҮБ. /ТАСС/. Япон болон ОХУ-ын хооронд
найрамдлын гэрээ байгуулах нь Зүүн Өмнөд Азид илүү тодорхой үндэслэлтэйгээр энх тайван, хөгжил цэцэглэлтийг авчрахад нөлөөлнө гэж Японы Ерөнхий сайд
Америкийн Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд мягмар
гарагт үг хэлэхдээ мэдэгдлээ.
“Бид газар нутгийн маргаантай асуудлыг зохицуулж, найрамдлын гэрээ байгуулах ёстой. Япон болон ОХУ найрамдлын гэрээ байгуулбал Зүүн Өмнөд Азид энх тайван, хөгжил цэцэглэлтийг бодитоор авчрах болно” гэж Абэ хэлсэн байна. Япон, Орос хоёр найрамдлын гэрээ байгууллалгүй 70 гаруй жил болж байгаа учир хоёр орны харилцаа хэвийн бус хэвээр байна гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ. “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хамт бид гацаанд орсон хоёр орны харилцааг хэвийн болгох зорилгоор ажиллаж байна” гэж Японы Засгийн газрын тэргүүн нэмж хэлжээ.
Тэрбээр мөн Оросын төрийн тэргүүнтэй хоёр талын уулзалтыг ойрын
үед хийнэ гэж найдаж буйгаа мэдэгдсэн байна.
Д.Жаргал