Эрэгтэй шатарчид хоёрдугаар өрөгтөө Кубын багтай тоглож 2:2-оор тэнцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-09-26 11:07:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шатрын 43 дугаар олимпиадын мягмар гарагт болсон хоёрдугаар өрөгт  Монголын эрэгтэй баг цагаанаас Куба улсын багтай тоглож 2:2 харьцаатай тэнцсэн бол эмэгтэй баг цагаанаас Босни-Герцеговина улсын багтай  тоглон 3:1 харьцаатай хожсон байна.

Харин үүний өмнөх өдөр болсон эхний өрөгт манай эрэгтэй баг Этиоп улсын багийг 4:0 харьцаатай хожиж тэмцээний 46 дугаарт эрэмбэлэгдсэн бол эмэгтэй баг Шри-Ланка улсын багийг 4:0-ээр буулгаж тэмцээний 9 дүгээрт жагссан юм.

Өнөөдөр болох гурав дахь өрөгт манай эрэгтэй баг олимпиадыг зохион байгуулагч Гүрж улсын нэгдүгээр багтай, харин эмэгтэй баг Беларусь улсын багтай өрсөлдөнө.


Холбоотой мэдээ