Умард Солонгостой харилцаагаа шинээр эхлүүлэхэд бэлэн байна гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК. /ТАСС/. Манай улс Умард Солонгостой харилцаагаа шинээр эхлүүлж, тус улсад хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг эцсийн байдлаар шийдвэрлэхэд бэлэн байна гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэх үеэрээ мэдэгджээ.
“Умард Солонгос улс өөрт нь санал болгосон түүхэн боломжуудыг
ашиглах юмуу ашиглахгүй байх гэсэн сонголтын өмнө зогсож байна. Умард
Солонгос улс байгалийн нөөцөөр баялаг, ажиллах хүчинтэй, бүтээмжээ нэмэгдүүлэх
боломжтой улс. Умард Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг
шийдвэрлэсний дараа тус улстай харилцаагаа хэвийн болгох манай улсын бодлого
өөрчлөгдөхгүй” гэж тэрбээр хэлжээ.
Ингэхийн тулд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай хувийн уулзалт хийх шийдвэр гаргасан тухайгаа Шинзо Абэ мөн мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч ийм яриа хэлэлцээ хийх талаар одоогоор шийдэгдсэн зүйл байхгүй байгаа аж.
Э.Аянзаяа