Дубайд хамгийн үнэтэй гутлыг жуулчдад үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-09-26 11:21:24

МОСКВА./РИА Новости/. Алтны орцтой, очир эрдэнийн чулуу шигтгэсэн 17 сая ам.долларын үнэ бүхий дэлхийн хамгийн үнэтэй өндөр өсгийт гутлыг жуулчид Арабын нэгдсэн Эмирт Улсын Дубай хотод үзэх боломжтой гэж “The National” сонинд мэдээлжээ.

Дэлхийн хамгийн үнэтэй уг гутлыг 15 каратын хоёр алмас эрдэнийн чулуугаар гоёсон бол 236 гаруй жижиг чулуугаар эмжжээ.

Өндөр өсгийт энэ гутлыг Дубай хотын тансаг зэрэглэлийн зочид буудал болох “Burj Al Arab”-д алмааз, бадмаараг, алт, сувд зэрэг үнэтэй эрдэнийн чулуугаар гоёж чимэглэсэн гутлуудын хамт есдүгээр сарын 26-нд буюу лхагва гарагт үзэх боломжтой. Гутлын шинэ цуглуулгад 25 мянган ам.долларын үнэ бүхий сандааль байгаа аж.

Д.Жаргал



Холбоотой мэдээ