Ким Жөн Ун Алс Дорнодын ирвэсийг “хамгаалагч” болж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2018-09-26 11:57:18

ВЛАДИВОСТОК./РИА Новости/. Памела Андерсон, Стивен Сигал нарын адилаар Алс Дорнодын ирвэсийг “хамгаалагч” болох саналыг Приморь дахь “Ирвэсийн газар нутаг” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлага БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд санал болгож магадгүй гэж тус байгууллагын захирал Виктор Бардюк РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө мэдээлжээ.

Уг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамаардаг газар нутаг БНАСАУ-тай хиллэдэг байна. Ирвэсийг ажиглах хяналтын шинэ станцуудын нэгийг ОХУ, Хятад болон Умард Солонгосын хилээс холгүй Түмэн голын /Туманная река/ сав газарт байгуулжээ. 2013 оны өвөл энэ газарт ирвэсийн мөр илрүүлсэн байна. Харин ховордсон энэ амьтны хоёр гүен болон хоёр ирвэс 2018 оны зун Умард Солонгосын хилээс холгүй газарт анх удаа ажиглагджээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ