Хөхүүл хүүхэд НҮБ-ын ЕА-н албан ёсны төлөөлөгч болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-26 12:33:44

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерны 3 сартай охин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы албан ёсны төлөөлөгч болж, тусгай тэмдэг авсан тухай “ТАСС” агентлаг мэдээлэв.


Ж.Ардерн Ерөнхий Ассамблейн чуулганд охинтойгоо ирэх шийвдэр гаргасан нь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэгдсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн бодлогод бүрэн нийцэж байна гэж ажиглагчид үзэж байгаа аж. Бүсгүйн охинтойгоо НҮБ-ын төв байрны танхимд сууж буй зураг Твиттерт Ерөнхий Ассамблейн өндөр дээд түвшинд 7 хоног үргэлжилж буй хэлэлцүүлгийн хамгийн их шуугиан дагуулсан сэдвүүдийн  нэг болжээ.


Жасинда Ардерн бол засгийн газрыг толгойлж байхдаа хүүхэд төрүүлсэн түүхэн дэх хоёр дахь эмэгтэй удирдагч юм. 


Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ