Угандад хөрсний гулгалт болж 25 хүн амь үрэгджээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-12 14:47:18

МОСКВА. /РИА Новости/Уганда улсын зүүн хэсэгт хөрсний гулгалт үүссэний улмаас 25 хүн амь үрэгдсэн тухай “Kampala Dispatch” сонин мэдээлжээ.


Тус улсын Ерөнхийлөгч Йовери Мусевенийн мэдэгдсэнээр, амь үрэгдсэн хүмүүсийн тоог бүрэн тогтоогоогүй байгаа аж. Тус байгалийн гамшигт өртсөн дүүргүүд рүү аврах багийнхныг явуулсан байна.


Өнгөрсөн пүрэв гарагт ширүүн бороо орж эхэлсний улмаас хөрсний гулгалт үүссэн тухай Будуда тойргийн оршин суугчид мэдээлжээ.. 

Холбоотой мэдээ