МУГЖ Т.Ариунаа "Тэнгэр шиг бай" тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-27 20:13:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУГЖ, дуучин Т.Ариунаа 11 дүгээр сарын 8-нд “Тэнгэр шиг бай” шоу тоглолтоо "Буянт-Ухаа" спортын ордонд хийхээр болжээ.

Тоглолт үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд Т.Ариунаагийн бүх цаг үеийн шилдэг гэсэн дуунууд нь багтжээ. Тэрбээр  энэ тоглолтоо  мэргэжлийн, академик түвшинд хийж  соёл урлагийн сургуульд сурч буй залуус, шинээр гарч ирж буй уран бүтээлчид шинэлэг санаа олж аваасай гэж хүсэж байгаагаа илэрхийлэв. "Тэнгэр шиг бай"  тоглолтын тухай  10 дугаар сарын 10-нд хэвлэлийн бага хурал хийх юм байна.

Холбоотой мэдээ