Монголын бүжигчид бачата бүжгийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2020-01-27 11:39:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуусын сонирхон хичээллэх болсон салса, бачата бүжгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-19-ний өдөр Сингапур улсад болсон байна. Тус тэмцээнд Монгол Улсаас бүжигчин Г.Гүнбадрах, С.Хонгорзул нар оролцож бачата бүжгийн мэргэжлийн бүжигчдийн хосын төрөлд хоёрдугаар байр эзэлж, цом хүртжээ.

Бүжигчин Г.Гүнбадрахын хувьд бачата бүжгээр олон жил хичээллэж байгаа аж. Бүжиг сонирхогч залууст зориулсан өдөрлөг, сургалт зохион байгуулдаг тэрбээр "Энэ бол монголчуудын хувьд зөвхөн эхлэл гэдгийг хэлье. Нэн түрүүнд багш дасгалжуулагч нартаа чин сэтгэлээсээ талархаж байна. Бид хоёр цаашдаа улам бүр хичээх болно" гэсэн байна. 


Холбоотой мэдээ