Япон улсаас ирсэн 2 иргэнийг тусгаарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-09 13:26:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “COVID-19” халдварын голомт болоод буй Япон улсаас ирсэн хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Тэд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өнөөдөр өглөө ирсэн гэдгийг өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэллээ. 


Энэ талаар тэрбээр, “Өнөөдрийг хүртэл 916 иргэнийг ажиглалтад авснаас одоо 500 хүн байна. Мөн ХӨСҮТ-д шинэ коронавируст халдварын сэжигтэй тохиолдол гэж үзсэн 262 иргэнээс шинжилгээ авсан. Монгол Улсад  “COVID-19” халдвар бүртгэгдээгүй. Өнөөдөр өглөө Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 22 иргэн ирсэн, тусгаарлагдсан хүн байхгүй. Өнөөдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 82 хүн ирснээс Япон улсаас ирсэн 2 монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа. Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 96 иргэн ирснээс ХӨСҮТ-д 6 хүнийг тусгаарлаж, 6 хүнийг ажиглаж байна. Түүнчлэн Төв аймгийн Жаргалант суманд 10 хүнийг тусгаарласан. ХБНГУ-аас ирсэн зөвлөх баг өчигдөр Сэлэнгэ аймагт ажилласан. Өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж байна” гэв.

Мөн тэрбээр тусгаарлалтад байгаа зөрчил гаргасан иргэдийг зөрчлийн тухай хууль болон гамшгаас хамгаалах хуулийн хүрээнд арга хэмжээ авна гэдгийг хэллээ.


                                                                                                                                    П.Хүслэнтуяа

Холбоотой мэдээ