Кашмирт 400 орчим хүнийг ажиглалтад авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-03-09 14:29:46

ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгийн хяналтад байдаг Кашмир мужид “COVID-19” халдварын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан 400 орчим хүнийг ажиглалтад авсан гэж тус улсын эрх баригчид даваа гарагт мэдээлжээ.


"Кашмир мужийн нийслэл Жамму хотод 400 орчим хүнийг ажиглалтад авсан. Халдварын сэжигтэй тохиолдолтой ойр хавьтсан хүмүүсийг тусгаарласан" гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Рохит Кансал мэдээлсэн байна.


Мөн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн хэсэгт үйл ажиллагаа явуулдаг нийгмийн хамгааллын төвүүдийг энэ сарын 31 хүртэл хааж, хэд хэдэн дүүргийн бага сургуулиудын сургалтыг зогсоожээ. Тус бүс нутагт коронавирусний шинжилгээ авах лаборатори мягмар гарагт нээгдэнэ гэж эрх баригчид мэдээлжээ.


Үүнээс гадна Энэтхэгийн зүүн хойд нутгийн Ассам мужид Бутан улсаас ирсэн америкийн жуулчнаас халдвар илэрсэнтэй холбогдуулан түүнтэй ойр хавьтсан 400 хүнийг тусгаарласан байна.


Энэтхэгт өнгөрсөн ням гаргийн байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо 40 болжээ. Энэтхэгийн эрх баригчид COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, олноор цуглахаас зайлсхийхийг ард иргэддээ уриалжээ. 

Холбоотой мэдээ