Шанхай хотын “Disney Resort”-ыг хэсэгчлэн нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-03-09 15:13:58

БЭЭЖИН. /Kyodo/. Хятад улсад өдөрт бүртгэгдсэн коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо гурав хоног дараалан 100-гаас бага байсантай холбогдуулан Шанхай хотын “Disney Resort”-ын үйл ажиллагааг хэсэгчлэн нээхээр болжээ. Хятадад халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдсэний улмаас хүмүүсийн аялах дуртай сэдэвчилсэн паркийг өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр хаахад хүрсэн юм. 


аваа гаргаас Disney Resort”-ын зарим дэлгүүр, хоолны газар нээгдэж эхэлсэн. Харин “Disneyland”-ийн үйл ажиллагааг хэзээнээс сэргээхийг шийдвэрлээгүй байгаа бөгөөд бид эрүүл мэнд, аюулгүй байдлын нөхцөлийг хянаж, эрх баригчдын өгсөн чиглэлийг үргэлжлүүлэн биелүүлж байна" гэж уг паркийн үйл ажиллагааг хариуцдаг компани мэдээлжээ. 


Хятадад өнгөрсөн ням гарагт коронаварусний халдварын 40 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд уг тоон үзүүлэлт гурав хоног дараалан 100-гаас бага хэмжээнд хүрсэн юм. Тус улсад өнөө өглөөний байдлаар нийт 80735 хүн коронавирусээр халдварлаж, 3119 хүн нас барж, 58600 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан байна. 

Холбоотой мэдээ