Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-29 10:00:37

ОТТАВА. /TASS/. Коронавирусний халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий Софи Грегуар-Трюдо эмчлэгдсэн тухайгаа мэдэгджээ.  


"Миний бие сайжирч байгаа бөгөөд одоо айх аюулгүй болсон гэдгийг эмч нар надад хэлсэн" хэмээн тэрбээр ард түмэн, хамтран ажиллагсаддаа хандан “Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Гэргий Софи нь коронавирусээр халдварласан учир өөрийгөө тусгаарлаж, гэрээсээ ажлаа хийхээр шийдсэн тухайгаа Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо 3 дугаар сарын 12-нд мэдэгдсэн юм. 14 хоног гэртээ тусгаарлагдахыг эмч нар Трюдод зөвлөсөн хэдий ч тэрбээр тусгаарлалтаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ