АНУ ОХУ руу амьсгалын аппарат илгээхэд бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-04-16 11:21:31

МОСКВА. /TASS/. Коронавирусний тархалттай тэмцэхэд тусламж болгон ОХУ руу хиймэл амьсгалын аппарат илгээхэд бэлэн байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлжээ.


“ОХУ-д амьсгалын аппарат хэрэгтэй байгаа гэж бодож байна. Одоо Москвад хүнд нөхцөл байдалтай байна, бид тэдэнд тусална” гэж Америкийн удирдагч мэдэгдсэн байна.


Тэрбээр мөн Итали, Испани, Франц зэрэг амьсгалын аппарат хэрэгтэй байгаа бусад оронд ч мөн АНУ тусламж үзүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэв. “Амьсгалын аппарат хэрэгтэй байгаа бусад оронд ч бид тусална. Бид эмнэлгийн энэ тоног төхөөрөмжийг олноор нь үйлдвэрлэнэ" гэж Трамп хэлжээ


ОХУ өмнө нь коронавирустэй тэмцэхэд нь туслах зорилгоор эмнэлгийн тоног төхөөрөмж бүхий нисэх онгоцоо АНУ руу илгээсэн билээ. Энэхүү ачааг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Оросын Агаар, сансрын хүчний Ан-124 онгоцоор Нью-Йорк хотын Жон Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд хүргэжээ. 


Хамгийн сүүлийн мэдээллээр, ОХУ-д коронавирусний халдварын 24 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 198 хүн нас барсан бол АНУ-д 630 мянга гаруй хүн халдвар авч, нас барсан тохиолдлын тоо 30 мянга давсан байна.


Холбоотой мэдээ