Намибид гахайн мялзан өвчний улмаас 60 гаруй гахай үхжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-04-28 17:13:19

ВИНДХУК. /Xinhua/. Намибийн хойд нутагт Африкийн гахайн мялзан өвчнөөр 190 гаруй гахай халдварлаж, 61 гахай үхжээ.


Намибийн Омусати бүс нутгийн малын эмч Жозефат Петрийн мэдээлснээр, Африкийн гахайн мялзан хойд нутагт тархсаныг өнгөрсөн долоо хоногт илрүүлсэн байна.


“200 орчим гахай халдвар авснаас 61 гахай үхсэн. Бид халдвар хэр тархсаныг тогтоохоор ажиллаж байна” гэж Ж.Петр мэдэгджээ.  


Одоогийн байдлаар гахайн мялзанг эмчлэх арга зам болон урьдчилан сэргийлэх вакцин байхгүй бөгөөд уг өвчин нь хүнд халдварладаггүй боловч гахайнуудын хувьд үүлдэр, нас харгалзахгүй өвчилдөг юм

Холбоотой мэдээ