БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллагын ээлжит чуулган ирэх сард эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-04-29 12:36:43

БЭЭЖИН. /Xinhua/. Коронавирусний цар тахлын улмаас хойшлуулсан Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын 13 дахь удаагийн сонгуулийн гуравдугаар хуралдаан тавдугаар сарын 22-нд Бээжин хотноо эхэлнэ гэж "Синьхуа” агентлаг мэдээллээ.


Тус агентлагийн мэдээлснээр, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны 17 дугаар хурлын үеэр  ийм шийдвэр гаргажээ. Тус хорооны хурал дөрөвдүгээр сарын 26-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 29-нд дуусах юм.


Түүнчлэн Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн гуравдугаар хурлыг тавдугаар сарын 21-нд эхлүүлэхээр болжээ.


Холбоотой мэдээ