Кэмбрижийн их сургууль сургалтаа зайнаас явуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-20 11:28:59

ЛОНДОН. /BBC/. Коронавирусний тархалтаас сэргийлэх зорилгоор Кэмбрижийн их сургууль 2020-2021 оны хичээлийн жилд сургалтуудаа уламжлалт арга барилаар явуулахааас татгалзаж, цахим хэлбэрээр явуулахаар болжээ.


Лекцүүдийг зөвхөн цахим хэлбэрээр явуулах хэдий ч цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чанд дагаж мөрдөх нөхцөлтэйгээр сургалтанд цөөхөн хүнийг хамруулсан тохиолдолд хичээлийг бүтэн цагаар танхимд явуулах боломжтойг сургуулийн удирдлага үгүйсгээгүй байна.


Коронавирусний тархалтаас сэргийлэх арга хэмжэээний тухай Их Британийн эрх баригчдын захирамжууд өөрчлөгдвөл энэ шийдвэрээ эргэн харж магадгүй байгааг Кэмбрижийн их сургуулийн мэдэгдэлд дурджээ. 

Холбоотой мэдээ