ОХУ-д коронавирусний халдварын 8764 тохиолдол шинээр илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-20 15:53:59

МОСКВА. /РИА Новости/. ОХУ-д нэг өдрийн дотор коронавирусний халдварын дахин 9000-аас бага тохиолдол илэрчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсын нийт 84 бүс нутагт 8764 тохиолдол шинээр илэрч, нийт тохиолдлын тоо 300 мянгыг давж, 308705-д хүрсэн тухай коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.  


ОХУ-д эдгэрсэн хүний тоо халдвар авсан хүний тоог анх удаа давжээ. Тодруулбал, Москва хотод халдвар авсан 5440 хүн эдгэрсэн бол орон даяар нийт 9262 өвчтөн эмнэлгээс гарчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 4021 нь буюу 45.9 хувь нь шинж тэмдэггүй байсан байна. 


ОХУ-д коронавирусний тархалтын нөхцөл байдал тогтворжиж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ОХУ дахь төлөөлөгч Мелита Вуйнович мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ