Хонконгийн Хууль тогтоох зөвлөл төрийн дууллын тухай хуулийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-04 20:11:25

ХОНКОНГ /СЯНГАН/. /RTHK/. Хонконгийн хууль тогтоох зөвлөл төрийн дууллын тухай дүрэм журмыг зохицуулсан, төрийн дууллыг үл хүндэтгэсний төлөө хариуцлага тооцохыг тусгасан хуулийг баталжээ.


Хуульд зааснаар, БНХАУ-ын албан ёсны төрийн дуулал болох "Сайн дурынхны марш" дууг басамжлан доромжилвол 50 мянга хүртэлх хонконг доллар буюу 6450 ам.доллароор торгуулах, 3 хүртэлх жилээр шоронд хорих аж. 

Хонконгийн сөрөг хүчний депутатууд энэхүү хууль эрх зүйн актыг батлахад нэг бус удаа саад учруулахыг завджээ. Сөрөг хүчнийхний өмнө нь гаргасан зохисгүй үйлдэлтэй холбоотойгоор хэлэлцүүлгийг зогсоохоос өөр аргагүйд хүрч байжээ. 

Холбоотой мэдээ