Бразилд нэг өдрийн дотор халдварын 19 мянга орчим тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-08 10:53:02


РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилд нэг өдрийн дотор коронавирусний халдварын 18912 тохиолдол шинээр илэрч, нийт тохиолдлын тоо 691758 болж нэмэгджээ. Энэ тухай Бразилын Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд мэдээлсэн байна.


Халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо өнгөрсөн хоногт 525-аар нэмэгдэж, 37312 болсон бол эдгэрсэн хүний тоо 6803-аар нэмэгдэж, 283952-д хүрчээ.


Сан-Паулу муж болон хотын бөөгнөрөлд 21 сая гаруй хүн оршин суудаг нийслэл хот Сан-Паулу халдварын тархалтын голомт болж байна. Тус бүс нутагт халдварын 143073 тохиолдол бүртгэгдэж, 9145 хүн нас баржээ. Халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт Рио-де-Жанейро (67756), араас нь Сеара муж (64271) оржээ. Түүнчлэн Пернамбуку, Мараньян, Амазонас, Пара мужуудад нөхцөл байдал хүнд байна. 


Бразилд коронавирусний халдварын анхны тохиолдол 2 дугаар сарын 26-нд бүртгэгджээ. Халдварын хамгийн их тохиолдол бүртгэгдсэн орнуудын жагсаалтад Бразил АНУ-ын араас буюу хоёрдугаарт бичигдэж байна. 

Холбоотой мэдээ