Хонконгийн нөхцөл байдлын тухай баримт бичиг боловсруулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-08 14:26:15

ТОКИО. /Yomiuri/. “Долоогийн бүлэг”-ийн орнуудын гадаад хэргийн сайд нар Хонконгийн нутаг дэвсгэр дэх үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг бэлтгэх шийдвэрээ эргэн харахыг БНХАУ-ын эрх баригчдаас шаардсан хамтарсан мэдэгдэл гаргаж магадгүй байна. Одоогоор тус мэдэгдлийг талууд боловсруулж байгаа аж. Түүнчлэн баримт бичигт БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүсэд үйлчилж буй “нэг улс-хоёр систем” зарчмыг хүндлэхийг Хятадын удирдлагад уриална хэмээн Японы Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.


Yomiuri” сонины мэдээлснээр, ийм хамтарсан мэдэгдэл боловсруулах санаачилгыг Японы эрх баригчид гаргажээ. БНХАУ-тай эдийн засгийн нягт харилцаа холбоотой байдаг Итали улс энэ санаачилгад дурамжхан байгаа учир энэхүү хамтарсан мэдэгдлийг батлах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Коронавирусний цар тахал дэгдэх үеэр БНХАУ Итали улсад нэлээд хэмжээний тусламж үзүүлсэн юм.


Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг батлах төлөвтэй байгаатай нь холбоотойгоор санаа зовниж буйгаа Япон БНХАУ-ын эрх баригчдад дипломат шугамаар өмнө нь хэдийнээ илэрхийлсэн байна. “Долоогийн бүлэг”-т Их Британи, Итали, Канад, АНУ, Франц, ХБНГУ, Япон багтдаг билээ. 

Холбоотой мэдээ