Этиопын Сенатын дарга албан тушаалаасаа огцрохоо мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-09 12:55:36

ПРЕТОРИЯ. /Fana/. Этиопын парламентын дээд танхимын дарга Кериа Ибрагим коронавирусний цар тахал дэгдсэний улмаас бүх нийтийн сонгууль болох хугацааг хойшлуулсныг эсэргүүцэн, албан тушаалаасаа огцрохоо мэдэгджээ.


"Би үндсэн хуулийг зөрчиж, дарангуйллын засгийн газар бий болгох явдалд оролцогчдын нэг байхыг хүсэхгүй байна. Түүхийн алдаа гарахад оролцож чадахгүй учир би албан тушаалаасаа огцорч байна” гэж тэрбээр мэдэгджээ.


Парламентын болон орон нутгийн сонгууль Этиопт 8 дугаар сарын 29-нд болох ёстой байжээ. Коронавирусний цар тахалтай холбогдуулан бүх нийтийн сонгууль болох хугацааг хойшлуулж байгаа тухай Үндэсний сонгуулийн комисс 3 дугаар сарын 31-нд мэдэгджээ. Харин Этиопын Ерөнхий сайд Абий Ахмед хүлээцтэй хандахыг сөрөг хүчинд уриалсан байна.


Этиопын Ерөнхий сайдын шийдвэрээр цар тахалтай холбогдуулан тус улсад 4 дүгээр сарын 8-нд 5 сарын хугацаагаар онцгой байдлын дэглэм тогтоожээ. Онцгой байдлын дэглэм тогтоох тухай хуулийг парламентын гишүүдийн үнэмлэхгүй олонх нь дэмжсэн байна. 

Холбоотой мэдээ