Баянхонгор аймаг дахь салбар 58.0 кг үнэт металл худалдан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-06-10 10:47:26

Баянхонгор /МОНЦАМЭ/. Тавдугаар сард Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 58.0 кг, Дархан-Уул аймаг дахь салбар 36.7 кг үнэт металл худалдан авчээ. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны тус хоёр салбар нийт 418.9 кг үнэт металл худалдан авсан байна.

Монголбанкны хэмжээнд тавдугаар сард 1.7 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 8.5 тн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.3 тн-оор өссөн үзүүлэлт бөгөөд Монголбанкны нийт худалдан авсан 8.5 тн үнэт металлын 6.8 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны тавдугаар сард 154,048.51 төгрөг байлаа.

Холбоотой мэдээ