Агаарын цэргийн хүчний штабын даргаар анх удаа африк гаралтай иргэнийг сонгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-10 10:19:38

ВАШИНГТОН. /The Hill/. АНУ-ын Конгрессын Сенат африк гаралтай америк генерал Чарльз Брауныг Агаарын цэргийн хүчний штабын даргын албан тушаалд томилжээ. “The Hill” сонины мэдээлснээр, энэ албан тушаалыг анх удаа өнгөт арьст иргэн хаших аж. Түүнийг энэ албан тушаалд томилохыг сенатын танхимын 98 гишүүн дэмжиж, нэг ч хүн эсэргүүцээгүй байна.


Африк гаралтай америк эр Браун 1993 оноос хойш анх удаа АНУ-ын Агаарын цэргийн хүчний штабуудын дарга нарын хорооны бүрэлдэхүүнд ийнхүү багтаж байна.


Өнгөт арьст эрэгтэй Жорж Флойд 5 дугаар сарын 25-нд Миннеаполис хотод цагдаа нарт саатуулагдсаныхаа дараа нас барсантай холбоотойгоор арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн жагсаал цуглаан АНУ-д өрнөөд буй энэ үед ийнхүү санал хураалт болсныг “The Hill” сонин онцолжээ.


"Энэ албан тушаалд томилогдож байгаа нь ард иргэдэд тодорхой хэмжээнд итгэл найдвар төрүүлнэ гэж би бодож байна. Нөгөө талаас энэ албан тушаалыг хаших болсон нь миний хувьд маш том үүрэг хариуцлага  юм” хэмээн Браун ярьжээ.

Холбоотой мэдээ