БНАСАУ-ын эмэгтэйчүүдийн холбоо жагсаал цуглаан хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-10 13:24:36

ПЁНЬЯН. /Rodong Sinmun/. БНАСАУ-ын Социалист эмэгтэйчүүдийн холбоо Пёньянд олныг хамарсан жагсаал цуглаан хийх үеэрээ тус улсад ухуулгын хуудас илгээсэн хэмээн БНСУ-ыг зэмлэн буруушаажээ.


“БНСУ-ын эрх баригчид хийгээд БНАСАУ-аас оргон зугтсан хүмүүсийн үйлдлийг зэмлэн буруушаасан Социалист эмэгтэйчүүдийн холбооны жагсаал цуглаан 6 дугаар сарын 9-нд болсон. Улс орноосоо оргон зугтагсад БНСУ-ын эрх баригчдын ивээл дор бидний эрхэм дээд чанарыг гутаан доромжилж, үндэснийхээ ариун нандин эхлэлийг бузарлаж зүрхэлдэг болохыг жагсагчид хүлээн зөвшөөрч байна” хэмээн нийтлэлд тэмдэглэжээ.


БНСУ-тай харилцаа холбооны бүх шугамаа хаах БНАСАУ-ын эрх баригчдын шийдвэрийг жагсагчид дэмжсэн байна. 


Ухуулах хуудсууд илгээснийх нь хариуд БНАСАУ БНСУ-тай харилцаа холбооны бүх шугамаа 6 дугаар сарын 9-нөөс эхлэн хаажээ. Тухайлбал, харилцаа холбооны газарт байдаг бүх телефон утас тэр дундаа хоёр Солонгосын цэргийнхэн хоорондын харилцаа холбооны шугамыг, мөн Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны байр, БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордонг холбосон шугамыг хаасан байна.


Солонгос хоорондын харилцаа холбооны асуудал эрхэлсэн газрыг хилийн Кэсон хотод 2018 оны 9 дүгээр сард нээжээ. Хоёр Солонгосыг байнгын харилцаа холбоотой байлгах, солилцоог нэмэгдүүлэхэд энэ газрын үйл ажиллагаа чиглэгдэж байсан аж. 

Холбоотой мэдээ