Нүүр царай таних технологийг нь ашиглахыг “Amazon” хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-11 11:31:45

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Amazon” корпораци өөрсдийн хөгжүүлсэн хүний нүүр царай танихад зориулагдсан программ хангамжаа цагдаагийн газруудад ашиглахыг хоригложээ.


Rekognition” нэртэй энэхүү хавсралтыг нэг жилийн хугацаанд хэрэглэхийг нь хориглож байгаа аж. Түүнчлэн ийм төрлийн программ ашиглахтай холбоотой дүрэм журмыг чангатгахыг дэмжиж байгаагаа компани онцолсон байна. АНУ-ын Конгрессын хууль тогтоогчид энэ чиглэлд арга хэмжээ авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн хэмээн компанийн төлөөлөгчид цохон тэмдэглэжээ.


Харин алга болсон хүүхдүүдийг хайх зорилгоор “Rekognition” хавсралтыг хэрэглэхийг зөвшөөрч байгаа аж. Энэ хавсралт хэд хэдэн удаа шүүмжлэлд өртөж байжээ. Тухайлбал, “Rekognition” хавсралт нь цагаан арьстнуудыг танихдаа алдаа мадаггүй заадаг хэрнээ өнгөт арьстнуудыг нарийн тодорхой таних боломжгүй байдаг гэж Массачусетын Технологийн их сургууль мэргэжилтнүүд мэдэгдэж байсан аж. 

Холбоотой мэдээ