Өнгөт арьст иргэдийн сонгуулийн эрхийг хамгаалах бүлэг байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-15 10:07:35

ТОКИО. /NHK/. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ тамирчид африк гаралтай америк иргэний сонгуулийн эрхийг хамгаалах бүлэг байгуулах санаачилга гаргажээ. Энэ тухай “Los Angeles Lakers” багийн тоглогч “The New York Times” сонинд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.


Энэхүү ашгийн бус бүлэг нь ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд африк гаралтай америк иргэдийг саналаа өгөхийг нь уриалан дэмжих аж. Түүнчлэн өнгөт арьст иргэдийн саналаа өгөх эрхэд шахалт үзүүлэх, эрхийг нь хязгаарлахыг оролдох явдалд анхаарлаа хандуулахыг зорьжээ. 


Цагдаа нар дур зоргоороо авирласны улмаас өнгөт арьст иргэн Жорж Флойд нас барсны дараа АНУ-д эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхэлсэн юм. Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэх олон  нийтийг хамарсан жагсаал цуглаан өрнөж буйтай холбоотойгоор ийм бүлэг байгуулах санаачилгыг гаргасан байна. 

Холбоотой мэдээ