Хөрс эрүүлжүүлэгч биобэлдмэлээс хоцорсон айл, өрх нөхөж авах боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын Засаг даргын 2020 оны 03
дугаар Албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд
коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж олон ажил хийж байна. Түүний нэг нь Дархан
сумын гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлонд “Био-Эко” ариутгагч, хөрс
эрүүлжүүлэгч биобэлдмэлийг үнэ төлбөргүй тараахаар Дархан сумын Онцгой комиссоос шийдвэрлэсэн.
Уг ажлын хүрээнд Дархан сумын ЗДТГ-ын
албан хаагчид, хэсгийн ахлагчдаас бүрдсэн ажлын баг 5 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Дархан сумын гэр хорооллын 1, 2, 3, 5, 6, 7, 8, 15
дугаар багийн гэр хорооллын 4708 айл өрхөд 9416 био ариутгагч бодис тараажээ.
Био ариутгагч бодис тараах явцад
эзэнгүй болон бага насны хүүхэд байсан айл өрхүүдэд бодис олгогдоогүй тул
хоцорсон иргэд багийн төвдөө хандаж нөхөж авах боломжтойг Дархан сумын
Онцгой комиссоос мэдэгдэж
байна.